Монг-Эм Эмнэлэг
Тасгийн танилцуулга
– Монг-Эм эмнэлгийн 40 ортой уламжлалт анагаах ухааны хэвтэн эмчлүүлэх тасагт Хүний гавьяат эмч, АУ-ы доктор, профессор З.Мэндсайхнаар удирдуулсан эмч, сувилагч нарын найрсаг хамт олон танд 28 дахь жилдээ үйлчилж байна. Манай эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасаг нь 2009 оноос хойш 4 удаа магадлан итгэмжлэгдсэн, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хамтран ажилладаг, жилдээ 1200 гаруй хүнд үйлчилдэг юм.
– Монг-Эм эмнэлгийн 40 ортой уламжлалт анагаах ухааны хэвтэн эмчлүүлэх тасагт Хүний гавьяат эмч, АУ-ы доктор, профессор З.Мэндсайхнаар удирдуулсан эмч, сувилагч нарын найрсаг хамт олон танд 28 дахь жилдээ үйлчилж байна. Манай эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасаг нь 2009 оноос хойш 4 удаа магадлан итгэмжлэгдсэн, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хамтран ажилладаг, жилдээ 1200 гаруй хүнд үйлчилдэг юм.
Монг-Эм тасагт уламжлалт анагаах ухааны олон найрлагат эм тан, зүү төөнүүр, бариа засал, усан засал, туйплан эмчилгээ, хануур засал, хатгуур, соруул, хоол эмчилгээ, хөдөлгөөн засал, татлага, шарлага болон физик эмчилгээний бусад багаж төхөөрөмжтэй хавсарсан олон төрлийн эмчилгээний аргуудыг ашиглан архаг, удаан явцат, олон эрхтэн хамарсан эмгэгүүдийг эмчилж байна.
Манай эмнэлгийн давуу тал
1. 2006, 2009, 2012 2015 онуудад магадлан итгэмжлэгдсэн.
2. Хэвтэн эмчлүүлэгсдэд Эрүүл Мэндийн Даатгалаар үйлчилдэг
3. 20 гаруй жилийн ажлын туршлагатай хамт олонтой
4. Өөрийн орноос 100 төрлийн эмт ургамал, эрдэс бодисыг байгалиас түүж ашигладаг
5. Эртний эмийн судар бичиг судалгааны ажилыг тогтмол хийдэг
6. Хэрэглэгчидийн тоо улам бүр өсөн нэмэгдэж байгаа
7. Японы улсын НИППОН сангаас хэрэгжүүлсэн “Өрхийн эмийн сан” төсөлд эм ханган нийлүүлэгчээр 2006 оноос хойш өнөөг хүртэл тендерт шалгаран ажиллаж, өргөн хэрэглээний 12 төрлийн эм танг алслагдсан сумдын 20000 өрхөд нийлүүлж ирсэн.
8. Өөрийн байртай
9. Жилд 4тонн өргөн хэрэглээний 100 гаруй, нийт 270 гаруй төрлийн уламжлалт эм үйлдвэрлэх хүчин чадалтай эмийн үйлдвэртэй
10. Клиник биохимийн лабораторитой.
11. Эмийн дотоод хяналтын лабораторитой
12. Ховор болон өргөн хэрэглээний эмт ургамал тариалах, нөхөн сэргээх, хамгаалах плантацитай.
Тус эмнэлгийн Эрхэм Үйлчлүүлэгч Танд
Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын хүний Гавьяат эмч З.Мэндсайхан, зүрх судасны өвчин судлалын клиникийн профессор Р.Цэвэлмаа нараар удирдуулсан Мэргэшсэн эмч сувилагчтай уламжлалт эмчилгээний тасгийн хамт олон,Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрийн хамт олон, Захиргааны хамт олон,
Цайны газрын хамт олон
Уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн эмч нарын үзлэг, оношилгоо, эмчилгээ
100 хувь байгалийн гаралтай уламжлалт жороор бэлтгэгдсэн эм тан
Мэргэжлийн ур чадвартай бариач-сувилагчдын бүх биеийн болон хэсгийн бариа
Эрүүл хоолны цэс
Тохилог, тав тухтай орчин
Найрсаг үйлчилгээ үзүүлэхдээ баяртай байна!
Үндсэн эмчилгээний танилцуулга
Зүү эмчилгээ
Зүү төөнүүр эмчилгээ нь Хятадын уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээг Монголын төөнүүр эмчилгээтэй хослуулан хэрэглэх нэн эртний түүхт эмчилгээний арга барил юм. Зүү эмчилгээ нь бие махбодийн хийн (энерги) гүйдлийн замаар буюу суваг хэрдэсний онолын дагуу энерги орох, гарах, гүнзгийрэх, нийлэх, төлжих, сарних сүвүүдийн энергийг идэвхижүүлэх эсвэл багасгах замаар тухайн эрхтэн цогцын хийн гүйдлийг тэгшитгэн зовиурь шаналал болон өвчин эмгэгээс салган, илааршуулах, урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэдэг.
Хийн гүйдлийн хэмжээнд нөлөөлөх нь сэтгэл санаа, бие махбодийн хэмжээнд үйлчилдэг тул зүү эмчилгээний үеээр тайван байж, утсаар ярих, хоорондоо ярих зэрэг бусад зүйлсд сэтгэлээ хоёрдуулалгүйгээр өөрийн амьсгал дээр төвлөрөн бясалгал үйлдвээс зүү эмчилгээний үр дүн илүүтэй байдаг.
Бариа засал
Суваг хэрдэсийн дагуу болон урвуу илэх, нухах, үрэх, чичиргээж доргиох аргаар гадаргуугийн биологийн идэвхит цэгүүдийг цочроон хийн гүйдлийг идэвхжүүлэх, сэргээх, тайвшруулах, цусны эргэлтийг сэргээх, арьсны тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, булчин сулруулах замаар үрэвсэл намдаах, өвдөлт намдаах, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлдэг. Бариа эмчилгээний үеээр тайван байж, өөрийн биен дээрээ анхаарлаа хандуулан, бусадтай ярихгүйгээр зөвхөн бие махбодийн хариу урвалыг чагнан тайван байх нь уг эмчилгээ үр дүнтэй байх нэгэн чухал хүчин зүйл болно.
Бумба засал
Бумба засал нь хэсэг газрын цус, тунгалаг, хийн эргэлтийг сайжруулснаар үрэвсэл дарах, өвдөлтийг намдаах, цэр ховхлох, булчин сулруулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Бумбыг зүү эмчилгээний дараа эмчийн зааварчилсан цэгүүд дээр тавих нь илүү үр дүнтэй байдаг.
Бумбат иллэг
Арьсны мэдрэлийн ширхгүүдийг цочроон төв мэдрэл, зүрх-судасны тогтолцоонд сэдээлт өгч цус, тунгалаг, хийн эргэлтийг сайжруулан сэтгэл санааг тайвшруулах, өвдөлт намдаах, булчин зангиралтыг суллах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
Бигнүүр засал
Бадган хийгээр үүссэн хүйтэн эмгэгт халуун бүлээх бигнүүр нь дулааны нөлөөгөөр захын мэдрэлийг цочроож цус, тунгалгийн бичил эргэлтийг сэргээн бие махбодийг дулаацуулах, өвдөлт намдаах, дархлалын тогтолцоог идэвхжүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Цус, шарын гэмээр үүссэн халуун өвчнийг дарах зорилгоор хүйтэн бигнүүр хэрэглэнэ.
Усан засал
5 рашаан, саун, циркуляр душ зэргийг тухайн үйлчлүүлэгчийн хэрэгцээнээс хамааран эмч сувилагчид санал болгох болно.
Эмчилгээний хоолны талаар
Уламжлалт анагаах ухаанд өвчин үүсгэгч хүчин зүйлс нь бидний явдал мөр буюу амьдралын хэв маяг болон идээ ундаа байдаг. Монголчууд нүүдэлчин ахуйтай байх цагаасаа байгалийн шим тэжээлийг хүртсэн өндөр илчлэг чанартай малынхаа махыг идэж, цаг уур, дөрвөн улиралд тохируулан хоолоо өөрчилдөг байсан уламжлалтай. Жишээ нь, зуны цагт цагаан идээ голчлон идэж, борцоор хоол хийж амьдардаг байсан нь халуун дулааны улиралд тохирсноос гадна эрдэс бодисоо нөхөх, бие махбодийг хорт бодисоос цэвэрлэх сайн талтай байсан. Харин өнөөгийн бидний, ялангуяа хот суурин газрын бидний амьдралд эрүүл, байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс илүү хагас боловсруулсан, нөөшилсөн, улиралын онцлогт тохироогүй хэт илчлэг чанартай хоол хүнс давамгайлж байгаа нь өвчин үүсгэх нэг хүчин зүйлс мөн.
Иймд манай хамт олон Таны эмчилгээний үр дүн болон цаашдын амьдралын хэв маягт багахан ч атугай хувь нэмрийг оруулах үүднээс эрүүл хооллолтын цэсийг санал болгож, долоо хоногт нэг удаа махнаас татгалзахыг хүсэж байна. Манай хоолны цэсэнд түлхүү хэрэглэгддэг олон үрийн будаа, гурил, өөхлөг багатай үхрийн мах, тахианы мах, загасны мах зэрэг нь бие махбодид зайлшгүй шаардлагатай эрдэс бодис, амин дэмээр баялаг бөгөөд цардуулыг бага агуулдаг тул цусны сахар, өөх тосыг бууруулах, бодисын солилцоог идэвхжүүлэх замаар бие махбодийг эрүүлжүүлж, таргалалтыг бууруулах тул Та манайд эмчлүүлэх хугацаандаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн, химийн бодисын агууламж өндөртэй бүтээгдэхүүн, сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн, өөх тосоор баялаг, шарсан хуурсан бүтээгдэхүүн зэргээс татгалзан, цаашдаа эрүүл хооллолтыг хэрэглэж хэвших байх гэж найдаж байна.
Түүнчлэн, эмчилгээний тусгай хоолоор үйлчилнэ. (Чихрийн шижин, нойр булчирхай, ходоод гэдэс, элэг цөсний тусгай хоолны заалттай эмгэгүүдийн үед) Уламжлалт тан эм, талх эмийг уух заавар
Буцалгаж уух
200 грамм орчим усанд хийж 4 минут буцалгаж, бага зэрэг хөргөөд ууна. Буцалсан усаар даруулж уухКапсултай бол капсулыг задлан халбаганд хийж бага зэргийн усаар даруулж ууна.
Бүрж уух
200 грамм орчим буцалсан халуун усанд хийж таглаж тавиад 10 минут орчим бүрсэний эцэст ууна.
Уламжлалт эмийг хооронд нь 10-15 минутын зайтайгаар уухад тохиромжтой.
Эм тангаа Манал бурханы зүрхэн тарнийг шившин, сүсэглэн хүртээрэй. Датята Ум Биханзе Биханзе Маха Биханзе Биханзе Раза Самүд Гаде Суухаа
Манай эмнэлгээс гарахдаа та эмчийн бичиж өгсөн эмийн эмчилгээг 270 гаруй төрлийн уламжлалт эмийн сангаас авч эмэн эмчилгээг үргэлжлүүлэн, эмчийнхээ зааврын дагуу цагтаа дахин үзлэгт хамрагдаж байгаарай.
Амбулатори
Танд Монгол Улсын зүрх судасны зөвлөх эмч, клиникийн профессор Р.Цэвэлмаагаар удирдуулсан хамт олон Монг-Эм эмнэлгийн амбулаториор уламжлалт анагаах ухааны оношилгооны дөрвөн аргыг орчин үеийн анагаах ухааны багаж төхөөрөмжийн тусламжтайгаар, клиник биохимийн лабораторийн үзүүлэлтүүдтэй хавсран үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай эмэн эмчилгээ, уламжлалт засал болон хэвтүүлэн эмчлэх эмчилгээнд хамруулж байна.
Танд Монгол Улсын зүрх судасны зөвлөх эмч, клиникийн профессор Р.Цэвэлмаагаар удирдуулсан хамт олон Монг-Эм эмнэлгийн амбулаториор уламжлалт анагаах ухааны оношилгооны дөрвөн аргыг орчин үеийн анагаах ухааны багаж төхөөрөмжийн тусламжтайгаар, клиник биохимийн лабораторийн үзүүлэлтүүдтэй хавсран үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай эмэн эмчилгээ, уламжлалт засал болон хэвтүүлэн эмчлэх эмчилгээнд хамруулж байна.
Амбулаториор хийгдэх үзлэг оношилгоо:
• Зүрхний өнгөт дүрс оношилгоо Зүрхний эхо оношилгоо (Зүрхний ерөнхий бүтэц болон бүтцийн өөрчлөлтүүд, гажигууд болон үйл ажиллагааны зарим нэгэн эмгэгүүдийг оношилход ашиглагддаг тус аргыг манай эмнэлгийн захирал, Клиникийн профессор, Улсын зөвлөх зэргийн эмч Р. Цэвэлмаа хийж байна. )
• Хэвлийн хөндийн дүрс оношилгооДотор эрхтэний хэт авианы шинжилгээ нь цуллаг эрхтэний ерөнхий бүтэц болон бүтцийн өөрчлөлтийн ерөнхий дүр зургийг оношилход ашиглагддаг юм. Манай эмнэлгийн цуллаг эрхтэний эхо оношилгоог 10 жилийн туршлагатай дотор, уламжлалт анагаах ухааны их эмч, АУ-ы магистр Б.Ган-Өрнөх хийж байна.
• Зүрхний цахилгаан бичлэг
• Уламжлалт анагаах ухааны эмч нарын үзлэг
• Зүрх судасны зөвлөх эмчийн үзлэг оношилгоо
• Зүү, цахилгаан зүү
Клиник биохимийн лаборатори
Монг-Эм ХХК-ны клиник, биохимийн лаборатори нь 2003 оны 3-сард байгуулагдсан бөгөөд 12 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай лаборатори нь чанарын дотоод хяналтыг тогтмол хийхийн зэрэгцээ Улсын лабораториудын чанарын хяналтын тогтолцоонд хамрагдсанаар өөрийн эмнэлэг дээр хийгдсэн шинжилгээнд хөндлөнгийн чанарын хяналт хийлгэж чанарын баталгааг хангаж ажиллаж байна