ЭМЧИЛГЭЭ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН “МОНГ-ЭМ” ХХК-ИЙ УЛАМЖЛАЛТ ЭМИЙН ҮЙЛДВЭР
Эмчилгээ, Судалгаа, Үйлдвэрлэлийн “Монг-Эм” ХХК-ий Уламжлалт Эмийн Үйлдвэр нь 1990 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн.
Эмчилгээ, Судалгаа, Үйлдвэрлэлийн “Монг-Эм” ХХК-ий Уламжлалт Эмийн Үйлдвэр нь 1990 оноос үйл ажиллагаа эхлүүлсэн.
Эмийн үйлдвэрийн байр нь Эм үйлдвэрлэлийн зохистой шаардлагыг хангасан цэвэр бүсийн тусгаарлагч систем (Clean room system modul), агааржилтын систем (HVAC) бүхий орчинд 170-аад төрлийн уламжлалт, тан, талх, үрэл голлосон эмүүдийг орчин үеийн шаардлага хангасан тоног төхөөрөмж дээр стандарт, үйлдвэрлэх технологийн зааврыг баримтлан үйлдвэрлэж эмийн чанар, аюулгүй байдал, тогтвортой байдлын судалгааг тогтмол явуулж байна.
Үйлдвэрлэж буй дээрх 170 орчим нэрийн уламжлалт эмүүд бүгд эмчилгээний өндөр идэвхитэй, аюулгүй, зах зээл дэх эмнээс хямд, чанарын баталгаажилтын шаардлага хангасан байдлаараа Монгол Улсын Эмийн бүртгэлд бүртгэлд бүртгүүлж баталгаажсан.
Тус эмийн үйлдвэр нь эмийн түүхий эд хүлээж авч хатаах боловсруулах, жинлэх хэсэг, түүхий эдийн агуулах, эм найруулах, нунтаглах, эм холих, эм боох хэсгүүд, эмийн чанарын хяналтын болон химийн лаборатори, эмийн санд эмч, эм судлаач, эм зүйч, эм найруулагч, эм нунтаглагч, эм боогч, түүхий эдийн болон бэлэн эмийн нярав, эм баригч, үйлчлэгч зэрэг ажилтан, ажилчдаас бүрдсэн эвсэг хамт олон эмийн чанар аюулгүй байдлыг хангасан орчинд хэрэглэгчдэд эрүүл мэндийн баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэхийн төлөө гар нийлэн ажиллаж байна.
ЭМЧИЛГЭЭ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН “МОНГ-ЭМ” ХХК-ИЙ ЭМИЙН УРГАМАЛ ТАРИМАЛЖУУЛАХ ПЛАНТАЦИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Эмчилгээ, Судалгаа, Үйлдвэрлэлийн “Монг-Эм” ХХК-ий Эмийн Ургамал Тарималжуулах Плантаци нь Төв аймгийн Жаргалант сумын “Мэндийн үзүүр” хэмээх газар үйл ажиллагаагаа явуулж байна.
Уламжлалт анагаахын эм, танд хэрэглэгддэг нийт ургамлын гаралтай түүхий эдийн 70 гаруй хувийг импортоор оруулж байгаа өнөө үед эмийн чанар, аюулгүй байдал, зах зээлийн үнэлгээ, хүн амд хүртээмжтэй байдал бие махбодид зохицох байдлаас хамаарч эмийн үйлдвэрүүд түүхий эдийн нөөцөө тодорхой хувиар бэлтгэж байх тарималжуулах плантаци зайлшгүй шаардлагатай болсон билээ.
Тус компани 2012 онд дээр дурдсан нутагт тарималжуулах газрыг сонгон, хөрс, усны шинжилгээг хийлгэхэд тохиромжтой болох нь тогтоогдсон тул газрын зөвшөөрлийг зохих журмын дагуу авч, гүний худаг гарган хашаажуулж, өндөр хүчдэлийн шугам, хүлэмж, амьдрах сууц, түүхий эд, бага оврын трактор, анжис, борной, үрлүүр зэрэг техник тоног төхөөрөмж, үрийн нөөц хадгалах зоорь, агуулахыг шаардлагын дагуу бүрдүүлэн ажиллаж байна.
Плантацийг үндэслэгч, МУ-ын Хүний гавъяат эмч, доктор, профессор З.Мэндсайханы санаачлагаар эрдэмтэн, ботаникч, доктор, профессор У.Лигаагийн удирдлаган дор экспедицийн баг монгол орны газар нутгийг тойрон сүүлийн 6-7 жилд аялах хугацаандаа ургамлын тархалт, нөөцийн судалгааг хийж, тарималжуулж, нутагшуулж болох ургамлыг сонгон анхны тарималжуулах ажлыг 2012 оноос эхлүүлсэн.
Сүүлийн жилүүдэд биологийн ухааны доктор Х.Отгонбилэгээр зөвлүүлэн эмийн ургамал нутагшуулан тарималжуулах плантацид нь монгол орны нэн ховор, ховор, ховордож буй, ховордоогүй ч алслагдсан нутагт ургадаг, бэлчээр болон ган гачиг, уул уурхайд нөлөөгөөр талхлагдаж болзошгүй, мөн говь цөлийн ургамлын зүйлүүд болох Муркрофтын жигд (Elaeagnus Moorcroftii Wall.ex Schlecht), Говийн хэрээ нүдэн (Asparagus dahuricus), ой, тайгын хөвдөрхөг хөрсөнд ургадаг зүйлүүдээс Одой сараана (Lilium martagon L), Ванлаг (Orchis militaris), Mухар цагаан (Polygonatum odoratum (Mill) Druce), Кузнецовын хорс (Aconitum Kusnezoffii Reichb) цаашлаад импортоор оруулж ирдэг гадаад эмийн түүхий эдийг тарималжуулан, үйлдвэрлэлийн нөөц ашиглах хэмжээнд хүргэн, тодорхой хэмжээнд хураан авч эм бэлтгэлд нийлүүлж байна.
Одоогийн байдлаар 20 орчим га талбайд хашаалан тарималжуулж буй 100 орчим зүйлийн эмийн түүхий эдээс туршилт, үйлдвэрлэлийн зориулалтаар үр, цэцэг, навч, иш зэрэг газрын дээд хэсэг олон, үндэс, үндэслэг ишийг нь эм үйлдвэрлэлд ашиглаж байгаа бөгөөд жил ирэх тусам үйлдвэрлэлийн нөөц нэмэгдэх хандлагатай байна.
Бид бие даан үйл ажиллагаа явуулахаас гадна шинжлэх ухааны бусад байгууллагатай хамтран шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа явуулж байгаагийн нэг нь ШУА-ийн харьяа биологийн хүрээлэнгийн Биотехнологийн лаборатори (эрхлэгч, доктор Ю.Оюунбилэг)-той хамтран нуур, цөөрмийн орчинд ургадаг эгэл годил (Acorus calamus L) ургамлыг амжилттай тарималжуулж байгаа бөгөөд дараагийн жилээс хурааж үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломж нээгдэнэ.
Эм үйлдвэрлэлд ашиглах зорилгоор нэн түрүүнд шаардлагатай нилээд хэдэн зүйл ургамлыг технологийн арга, аргачлалын дагуу тарималжуулах боломжтойг тогтоон Гүргүм (Carthamus tinctoriusl), Мана (Inula helenum L), Яшилдуу чацаргана (Hippophae rhamnoides L), Үнэгэн сүүлхэй лидэр (Sophora alopecuroides L.), Урт навчит балгана (Myricaria longifolia (willd) Ehrenb), Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch.) Монгол хунчир (Astragalus mongolicus L.), Эмийн бамбай (Valeriana officinalis L), Цагаан цээнэ (Paeonia lactiflora Pall), Гажиг цээнэ (Paeonia anomalia L) зэрэг нилээд зүйл ургамлыг хагас үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэн, эмийн ургамлаас авах түүхий эдийн гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр, жилээс жилд эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа уламжлалт эмийн түүхий эдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нэгж талбайгаас авах ургацын хэмжээ, чанарыг сайжруулах замаар нөөцийг нь нэмэгдүүлэх, хураах, ээлжлэн тариалах технологийн аргачилал системийг боловсронгуй болгох зорилгоор туршлагатай сэтгэл зүтгэлтэй багийг удирдан, уламжлалт анагаахад сэтгэл зүйгээ зориулж ирсэн, плантацийг үндэслэн зохион байгуулж авч яваа гавьяат эмчийн ажил өөдрөг, үйлстэй урагшилж явна.