Баянзүрх дүүрэг, 22-р хороо Энхтайваны өргөн чөлөө
Дав - Баа : 8:00-18:00 Бям: 10:00-17:00

Танилцуулга

Танилцуулга

Тус компани нь 1990 оноос хойш уламжлалт анагаах ухааныг сэргээх, хөгжүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Дотор, үе мөч, мэдрэл, эмэгтэйчүүдийн хавсарсан өвчнүүдийг төвд монголын эртний жороор үйлдвэрлэсэн эм тан, зүү төөнүүр, бариа заслыг хэрэглэн орчин үеийн оношлогооны багаж төхөөрөмжтэй хослуулан оношлож эмчлэх 40 ортой уламжлалт эмчилгээний тасаг,  амбулатори, жилд 270 төрлийн,  нийт 4 тн олон найрлагат уламжлалт эм  үйлдвэрлэх чадалтай эмийн үйлдвэр, клиник биохимийн лаборатори, ховордсон болон өргөн хэрэглээний эмт ургамал тариалах 28 га  плантацитай уламжлалт анагаах ухааны салбарт хэдийн байр сууриа олсон байгууллага юм. Тус компани нь 1990 оноос хойш уламжлалт анагаах ухааныг сэргээх, хөгжүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Дотор, үе мөч, мэдрэл, эмэгтэйчүүдийн хавсарсан өвчнүүдийг төвд монголын эртний жороор үйлдвэрлэсэн эм тан, зүү төөнүүр, бариа заслыг хэрэглэн орчин үеийн оношлогооны багаж төхөөрөмжтэй хослуулан оношлож эмчлэх 40 ортой уламжлалт эмчилгээний тасаг,  амбулатори, жилд 270 төрлийн,  нийт 4 тн олон найрлагат уламжлалт эм  үйлдвэрлэх чадалтай эмийн үйлдвэр, клиник биохимийн лаборатори, ховордсон болон өргөн хэрэглээний эмт ургамал тариалах 28 га  плантацитай уламжлалт анагаах ухааны салбарт хэдийн байр сууриа олсон байгууллага юм.

Уламжлалт Анагаах Ухааны хэрэглээ нэмэгдэхийн хирээр түүхий эдийн олдоц багасаж, нөгөө талаас байгаль экологийн тэнцвэрт байдалд хор хөнөөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулах шаардлага улам бүр тулгарах болов. Иймд эмнэлэг нь 2012 оноос ховор болон ховордсон эмийн ургамлыг тарималжуулах үйл ажиллагааг бие даан эрхлэн явуулж эхэлсэн.

Орчин үеийн анагаах ухаанаар төвөгтэй эмчлэгддэг үе мөчний өвчнүүд, жишээ нь төрөл бүрийн үе мөчний өвчин, арьсны архаг өвчнүүд, эмэгтэйчүүдийн өвчнүүд, умайн хоргүй хавдар, гуурсан хоолойн багтраа, цусархаг тууралтууд, гүний судасны үрэвсэлт өвчнүүд, ходоод гэдэсний шархлаат өвчнүүд, захын болон төвийн гаралтай, хавдарын бус саажилтууд, нурууны үеийн үрэвсэлт болон дегенератив өөрчлөлтүүд, бөөр давсагны өвчнүүд гэх мэт олон өвчнийг олон найрлагат уламжлалт эм тан, зүү төөнө, хануур шивүүр, бариа засал, дэвтээлгэ, жин, тосон засал, орчин үеийн анагаах ухааны физик эмчилгээний зарим тоног төхөөрөмж, дасгал хөдөлгөөний аргуудыг хослуулан амжилттай хэрэглэн эмчилсээр ирсэн. 20 гаруй жилийн хугацаанд дотоодын үйлчлүүлэгчидээс гадна Украйн, Польш, Дани, Франц, ОХУ, Япон улсуудад үйлчлүүлэгчидийн хүсэлтээр байнга үзлэг, эмчилгээ хийдэг ба ОХУ, Украйн, Польш зэрэг улсуудад уламжлалт эм захиалгаар ханган нийлүүлдэг. 2013 онд 1200 гаруй хэвтэн эмчлүүлэгчид үйлчилсэн бөгөөд эдгээрийн 98% цэвэр уламжлалт анагаах ухааны аргаар эмчилсэн болно.

Манай хэлтэс тасаг

Манай хэлтэс тасаг